Сайн байна уу?
Та бүхэнд FTP програмаар файл хэрхэн хуулах заавар танилцуулья.
FTP client олон програм байдаг. CuteFTP, WinSCP, FileZilla гэх мэт олон прогам байдаг. Хэрэглэхэд хамгийн энгийн болон төлбөргүй татаж авах боломжтойгоор нь Filezilla (https://filezilla-project.org/ ) -аар хэрхэн холбогдохыг үзүүлий.
1. Програмаа татаж аваад ажиллуулах.
2. File -> Site Manager цэс рүү орон ( New Site ) шинэ холболт үүсгэх.



3. Дараах холболтын цонхонд өөрийн мэдээллийг оруулах.
Host : Таны сонгосон домэйн нэр
Encryption : Require explicit FTP over TLS
Logon Type : Normal
User : FTP хэрэглэгчийн нэр
Password : FTP хэрэглэгчийн пассворд


Дээрх мэдээллүүдээ зөв оруулаад "Connect"-г дараахаар та өөрийн сонгосон вэб серверт холбогдоно.

FTP -р холбогдсны дараа "public_html" эсвэл "www" хавтсанд өөрийн вэб файлаа хуулна.


Анхаарал тавьсанд баярлалаа.