Сайн байна уу?
Та бүхэнд Cpanel-аас өгөгдлийн сан болон өгөгдлийн сангийн хэрэглэгчийг хэрхэн устгах талаар заавар өгье.
http://www.домэйннэр.mn/cpanel хаягаар ороод cpanel-хаа хандах эрх болон пассвордоо бичээд нэвтэрч орно.

1. Cpanel-н үндсэн цэсний Databases хэсгийн MySQL Databases цэсэнд дээр дарч орно.


2. Тухайн цэсэн дотор байгаа Current Databases хэсгээс устгах гэж байгаа өгөгдлийн сангаа сонгоод Delete товч дээр дарна.


3. Тухайн товч дээр дарсаны дараа тухайн өгөгдлийн сангийг устгахыг хүсэж байгаа эсэхийг асууна. Хэрэв та үргэлжлүүлэхийг хүсвэл "Delete Database" товчийг дарна уу.


4. Current Users хэсгээс тухайн өгөгдлийн сангийн хэрэглэгчээ олоод баруун талд байх Delete товч дээр дарна. Мөн адил тухайн хэрэглэгчийг устгахыг хүсэж байгаа эсэхийг асууна. Delete User гэдэг товч дээр дарсанаар тухайн өгөгдлийн сангийн хэрэглэгч сервер дээрээс устах болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.