Сайн байна уу?
Домэйн форвард тохируулах заавар хүргэж байна.
1. Та эхлээд www.datacom.mn сайтруу хандаж ороод НЭВТРЭХ товчыг даран өөрийн үйлчилгээ авахдаа бүртгүүлсэн имэйл хаяг нууц үгээ ашиглан нэвтэрч орно.
2. Дэлгэцийн баруун тал дах Удирдлагын талбар хэсэгийн Домэйн нэр >> Миний домэйн-руу орно.
3. Тан дээр бүртгэлтэй домэйн нэрсийн жагсаалт гарч ирнэ. Домэйн форвард тохируулах гэж байгаа домэйн нэрийн Домэйн удирдах хэсэгрүү орно.
4. Дэлгэцийн баруун талд Домэйн форвард удирдах руу орно.
5. Тухайн домэйн дээр домэйн форвард идэвхжээгүй бол Домэйн форвард идэвхжүүлэхтовч дээр дарж идэвхжүүлнэ. Домэйн форвард тохиргоо хийх цонх гарч ирнэ. Хадгалах товч ийг дарж тохиргоог хадгална. Энэхүү тохиргоо нь домэйн нэрийн Name server манай дефаулт серверрүү (ns1.dns.mn, ns2.dns.mn, ns3.dns.mn, ns4.dns.mn) заасан тохиолдолд ажиллана гэдгийг анхаарна уу.
Танд амжилт хүсье!