Хостод дагалдах имэйлийг IPhone утсан дээр тохируулах заавар.

Утасныхаа Settings буюу ерөнхий тохиргоон дотроос Mail цэсруу ороод.
Accounts дээр даръя.  Add account-руу ороод Other-ийг дарна.  Add mail account-руу оръё.  Name хэсэгт өөрийн нэрээ, Email талбарт тохируулах гэж буй өөрийн мэйл хаягаа бүтэн бичээд Password хэсэгт нууц үгээ бичнэ. Description хэсэгт товч тайлбар бичиж болно. Next товчийг дарж цааш үргэлжлүүлье. Мэйл хүлээн авах сервер буюу incoming mail server-ийн тохиргоог хийе.
Host name хэсэгт  mail. домэйн нэр-ээ бичээд, User name дээр өөрийн имэйл хаягаа бүтэн бичнэ. Password дээр мэйлийн нууц үг бичигдсэн байна.  Мэйл илгээх сервер буюу outgoing mail server-ийн тохиргоог хийе. Host name хэсэгт mail.домэйн нэр-ээ бичээд, User name дээр өөрийн имэйл хаягаа бүтэн бичнэ. Password хэсэгт мэйлийн нууц үгээ бичээд,  Next товчийг дарж  үргэлжлүүлье. Мэйл хаягийг зөв тохируулсан эсэхийг шалгаж дууссаны дараа Save товчийг дарж имэйлийн тохиргоог хадгална.  Тохиргооны хэсгээс гараад утасныхаа Mail application руу орж тохируулсан мэйлээ шалгаарай.
Энэхүү бичлэгээрээ танд хостод дагалдах имэйлийг IPhone утсан дээр тохируулах заавар хүргэлээ.
 
Энэ хариулт танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу? 0 Хэрэглэгчдэд таалагдсан (1 саналын тоо)