Энэхүү заавраар Android үйлдлийн системтэй утсан дээр вэб байршуулах үйлчилгээний имэйл хаягыг хэрхэн тохируулах тухай харуулах болно.
Email application руу орно.


Шинэ тохируулах хаягийн мэдээллээ бөглөнө
Email хэсэгт тохируулах гэж буй имэйл хаягаа бүтнээр нь бичнэ.
Password хэсэгт имэйлийн нууц үгийг бичнэ.


Next товчийг дарна.


IMAP account ийг сонгоно.
Incoming server хэсэгт
username хэсэг имэйл хаягаа бүтнээр нь .
password: имэйлийн нууц үгийг бичнэ.
IMAP server хэсэг дээр мэйл хүлээн авах сервер тохируулна. Энэ тохиолдолд cp-34.webhostbox.net гэж бичнэ. Харин таны хувьд таны хэрэглэж байгаа вэб серверийн үндсэн нэр нь байна. Тухайн серверийн үндсэн нэрийг харахдаа имэйл хаягруугаа ороод харж болно. Жишээ: http://webmail.таны домэйн нэр

Configure Mail Client сонгоно.
Security type: SSL ийг сонгоно

Port : дугаар 993 байна.


Next товч дарна.
Outgoing server хэсэгт
SMTP server дээр мэйл илгээх сервер тохируулна. Энэ тохиолдолд cp-34.webhostbox.net гэж бичнэ. Харин таны хувьд таны хэрэглэж байгаа вэб серверийн үндсэн нэр нь байна.
Secure SSL/TLS Settings хэсгээс мэдэж болно.
Security type: SSL ийг сонгоно.
Security type: SSL ийг сонгоно.
Port : дугаар 465 эсвэл 587 байна.


Next товч дарна.
Account options цэсний Sync Schedule хэсгийг 5 минут бүрт шалгана гэдгийг сонгоно.


Sync email хэсгийг check хийсэн байна.
Имэйл хүлээн авах бүрт сонордуулга өгнө гэдгийг check хийх хэрэгтэй.
Period to sync Email хэсгийн All сонголтыг сонгоно.
Sync Schedule хэсэгт 5 минут бүрт гэдгийг сонгоно.
Next товч дарна.
Имэйл хаяг хэсэгт таны тохируулсан имэйл хаяг байна.


Харин your name хэсэгт та ямар нэр өгхөө өөрөө сонгоно. Энэ хэсэг дэх нэр нь таны илгээж байгаа имэйл дээр харагдах болно. Done товчийг дарж тохиргоогоо дуусгана.
Email руу орж тохируулсан имэйлээ шалгана.