Сайн байна уу?
Бизнес имэйлийн нууц үгийг сэргээх зааврыг танд хүргэе. Хэрэв та нууц үгээ мартсан бол энэхүү зааврын дагуу сэргээгээрэй. Интернэт хөтөчөө нээгээд хаягийн талбарт webmail. домэйн нэрээ бичиж орно. Нууц үгээ мартсан буюу Forgot your password-ийг дараад  Email address талбарт өөрийн мэйлээ бичнэ. Доорх тэмдэгтийг дуурайж бичээд Submit товчийг дарсны дараагаар 2 догч мэйл хаягруу нууц үг сэргээх холбоостой мэйл очно.
Мэйлрүүгээ орж шалгахад системээс Нууц үг сэргээх хүсэлт гэсэн имэйл ирсэн байна. Мэйл доторх холбоос дээр дарахад  Шинээр нууц үг сэргээх гэсэн цонх гарч ирнэ. Password хэсэгт шинэ нууц үгээ бичнэ. Нууц үг нь хамгийн багадаа 8 тэмдэгттэй, тоо үсэг орсон байх хэрэгтэй.
Confirm Password талбарт шинэ нууц үгээ давтаад,
Доорх тэмдэгтийг дуурайж бичнэ. Reset password товч дарж нууц үгээ шинэчилнэ.
Нууц үг амжилтай шинэчлэгдсэн байна. Та өөрийн имэйл хаягруугаа шинэ нууц үгээрээ нэвтэрч ороорой.
Энэхүү бичлэгээрээ танд бизнес имэйлийн нууц үгийг сэргээх заавар хүргэлээ.
 
Энэ хариулт танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу? 23 Хэрэглэгчдэд таалагдсан (35 саналын тоо)