Сайн байна уу?
Танд домэйн нэр сунгах заавар хүргэж байна,

Та домэйн нэр бүртгүүлэхийн тулд datacom.mn сайтад хандан хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрнэ.
971bd637cef1df7c8bc0c34dbf9bb126fb410f19?t=41dc91d16e154ceffe8c0f13c4823f2d


Дэлгэцэнд хэрэглэгчийн удирдлагын талбар харагдаж байна.
Домэйн нэр цэсний домэйн нэр сунгах товч дээр дарна.

959116f540c05f2981b6ff23830590b063f0009a?t=67f16fd16ef1cfe8946bf6b58f97bc16

Энд таны бүртгэл дээрх домэйн нэрийн жагсаалт болон тухайн домэйн нэрний хугацаа хэд хонгийн дараа дуусхийг харуулсан байна.
Сунгах гэж байгаа домэйн нэрний дор байрлах сунгалтын жилүүдтэй танилцая.

4e893fbe200aa381c8df501b724acb4bf5d672b6?t=ca10346b6378ba8f033f89664a90297a

Та олон жилээр домэйн нэрээ сунгавал 1 жилд төлөх төлбөр багасах болно.
1-2 жилээр сунгавал 1 жилийн төлбөр 88000 төгрөг, 3-4 жилээр сунгавал 1 жилийн төлбөр 77000 төгрөг, 5-10 жилээр сунгавал1 жилийн төлбөр 66000 төгрөг болно.

Өөрт тохирох жилээ сонгоод сагсанд нэмэх товчийг дарна.

Хэрэв та олон домэйн нэрээ нэг дор сунгах бол тухайн домэйн нэрийг сунгах жилээ сонгоод сагсанд нэмэх товчийг дарна.
Захиалга хэсэгт таны төлөх нийт үнийн дүн харагдаж байна.

e1189a6f519d781bca341228a6e2b605ea29243f?t=87596552166bfe777d45d487c34fceba

Үргэлжлүүлэх товчийг дарна

Сунгахаар сонгосон домэйн нэрнээсээ хасалт хийх бол хасах товч дээр дарна.

fb67811559bc1d9dde7a576293bb9d01cb51cf4d?t=f4f48f0365ce294cb432688a13a3146c

Ямар нэгэн хасалт хийхгүй бол Төлөх товчийг дарна.

2fd81d5d6243410b0ab6c755190e1391e044cefd?t=737e47a8870d715542695680cf94928f

Дансаар төлөх бол дансаар шилжүүлэх гэдгийг сонгоод захиалгыг дуусгах товчийг дарж нэхэмжлэлээ үүсгээд нэхэмжлэл дээрх мэдээллийн дагуу төлбөрөө төлж үйлчилгээ идэвхижүүлнэ.
Нэхэмжлэл үүссэнээр үйлчилгээний сунгалт систем дээр төлбөрийн хүлээлттэй горимд байх бөгөөд 5 хонгийн дотор хүчинтэй байна.

Харин интернэт гүйлгээ хийх эрхтэй картаараа онлайн төлөлт хийх бол Банкний картуудаас сонголтоо хийгээд картны мэдээллээ оруулан төлбөрөө төлөх боломжтой. Ингэснээр таны үйлчилгээ автоматаар идэвхижиж нийт үнийн дүнгээс 5 хувийн хөнгөлөлт авах болно.

Та өөрийн төлбөрийн хэлбэрээ сонгоод Захиалгыг дуусгах товчийг дараарай.

Хэрэглэгчийн удирдлагын талбар луу буцах товч дээр дарж үндсэн панель руугаа шилжие.

Төлбөр тооцоо цэсний Нэхэмжлэл НӨАТ хэсэгт байгаа таны бүртгэл дээрх нэхэмжлэлийн жагсаалт харагдана.
Хэрэгтэй үедээ энэ хэсгээс нэхэмжлэлээ харж болно.

Домэйн нэрний сунгах зааварыг хүргэж дууслаа.
Анхаарал тавьсанд баярлалаа.