Сайн байна уу?

Танд НӨАТ-ын баримтыг хувь хүн дээр хэрхэн авах заавар хүргэе.
1. datacom.mn сайтад хандан Хэрэглэгчийн панель руугаа нэвтэрч орно.

323905b53558288241691563449fb9d0ecc4b472116c3b4e1c1973a131d4185636d1ecefccb6ea68?t=644bbf7325707df0a1f5058a695c5201

2. Нэвтэрч орсны дараа дэлгэцийн дээд хэсэгт байрлах Төлбөр тооцоо хэсгийн Нэхэмжлэх, НӨАТ дээр дарна.

be243d586cf08192cd9a0597e1b9d7fa3c220bfef14946a36b095bdd11d751eff6b1bd3812dc73b6?t=6894cd49ae60c10c8d51370086e866de

Энд таны бүртгэл дээр үүссэн нэхэмжлэлүүд харагдана.
Эндээс НӨАТ баримт авах гэж байгаа нэхэмжлэл дээр байрлах НӨАТ баримт товч дээр дарна.

b35ff76d9caded9867f891f16174d5a0f4bfbedfb093ef50df3cbf5a47e49f4bf4b5ea027eb92ba0?t=2ba09aca2606dadb9f3793a7e54dfa2f

Хувь хүн болон Байгууллага гэсэн сонголтууд гарч ирсэн байна.
Хувь хүнээр ибаримт үүсгэсний дараа буцаалт хийн цуцлах боломжгүйг анхаараарай.
НӨАТ-ын баримтаа хувь хүн дээр үүсгэх гэж байгаа учир Хувь хүн сонголт дээр дараад Баримт авах товчийг дарна.

c2c9a61dac5c113a2aa916553b4d7e4926eb52e6f981442d9fd4cffefe793e1f57c3cfd2685a7b7e?t=1660ba64c16c5503f85a9e1ec8505913

Дэлгэцэнд QR код болон сугалааны дугаар харагдаж байна. Үүнийг та ebarimt аппликейшнаар уншуулна.

4a70d9d6ee21fd824b820a08f174e2d527481d1b?t=a8a2c23a113c2220f658731c2bd98545


Анхаарал тавьсанд баярлалаа.