• Даваа, 7-р сар 28, 2025

Сайн байна уу,

Манай Оффис имэйл үйлчилгээг байнга ашиглан, итгэл хүлээлгэж буйд тань талархал илэрхийлье.

Бид байгууллагын дотоод харилцааг илүү үр ашигтай болгох зорилгоор Group Chat нэмэлт үйлчилгээг 3 сарын өмнөөс туршилтаар нэвтрүүлсэн бөгөөд та бүхэн амжилттай ашиглаж эхэлсэн билээ.

Энэхүү шинэ боломжийг албан ёсоор үйлчилгээний багцад багтаасантай холбоотойгоор 2025 оны 8-р сарын 1-ний өдрөөс эхлэн Оффис имэйл үйлчилгээний үнэ дараах байдлаар шинэчлэгдэхийг мэдэгдэж байна:

1 имэйл хаягийн үнэ:

Хуучин үнэ: 44’000₮ (НӨАТ орсон)
Шинэ үнэ:    52’800₮ (НӨАТ орсон)

Нэмэлт 10GB багтаамжийн үнэ:

Хуучин үнэ: 26’400₮ (НӨАТ орсон)
Шинэ үнэ:  35’200₮ (НӨАТ орсон) 

Group Chat ашиглах зааврыг энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Бид таны ажлыг хялбарчилж, харилцааг үр дүнтэй болгох технологийг тасралтгүй сайжруулсаар байх болно.

Хэрэв танд нэмэлт асуулт байвал бидэнтэй холбогдоно уу:

sales@datacom.mn
7000-0505

Хүндэтгэсэн,
Датаком ХХК